1. Захиалга хийхийн тулд сайтад заавал бүртгүүлэх шаардлагатай юу? Яаж бүртгүүлэх вэ??

Та манайхаас захиалга хийх тохиолдолд захиалгын мэдээлэл доторх шинэ нууц үг бөглөхөд автоматаар бүртгэгдэнэ. Хэрэглэгч нь бүртгэгдсэн тохиолдолд баруун дээд буланд байрлах ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН хэсэг рүү орсноор сагсанд байгаа бараа бүтээгдэхүүнээ хянах, урд нь хийж байсан захиалгуудаа харах зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

2. Сайтаас худалдан авсан барааныхаа төлбөрийг хэрхэн хийх вэ??

Худалдаж авсан барааныхаа төлбөрийг ХААН банкаар шилжүүлнэ.
Дансны дугаар : 5753329351
Эзэмшигчийн нэр : “МОН-КОР КАРГО” ХХК
Гүйлгээний утга : Захиалагчын нэр, Утасны дугаар, Захиалгын дугаар зэргийг заавал бичиж төлбөрийг шилжүүлсэнээр таны бараа баталгаажих болно.

3. Танай вэбсайтаас жинхэнэ оригнал брэнд бараа худалдан авах боломжтой юу??

Тиймээ. Манай вэб сайт нь хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүн санал болгохыг зорин ажиллаж байна. Та дэлхийн бренд барааг захиалахыг хүсвэл БРЕНДИЙН БАРАА цэс рүү орж хүссэн бараагаа сонгож захиалах боломжтой.

4. Таалагдсан бараагаа хадгалах боломжтой юу? Яаж хадгалах вэ??

Таны сонголтыг илүү нарийн оновчтой болгохын тулд та ХҮСЛИЙН ЖАГСААЛТ (зүрхэн хэлбэртэй товчлуур) хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Хэрэв та таалагдсан бараагаа худалдан авахыг хүсвэл хүслийн жагсаалтан дахь бараагаа сагсанд хийн баталгаажуулах боломжтой.

5. Миний ачаа хэд хоноод ирэх вэ??

Тээвэрлэлт нь агаар болон газар гэсэн сонголттой.

Агаарын ачаа: 7-14 хоногт
Газрын ачаа: 14-28 хоногт ирнэ.

6. Миний захиалга хийгдсэн эсэхийг яаж мэдэх вэ??

Админ таны захиалгыг шалгасаны дараа 24 цагийн дотор имэйл болон утасны дугаар луу тань холбогдож мэдэгдэх болно.

7. Захиалгаа цуцлах боломжтой юу? Хэрхэн цуцлах вэ??

Та баталгаажсан бараагаа цуцлах тохиолдолд тухайн өдрийн 17.00 цагаас өмнө 91922500 дугаарын утсаар болон онлайн туслахтай холбогдож мэдэгдэнэ.

8. Барааны чанар өнгө үзэмж нь сайтанд байршсан зургаас зөрүүтэй ирэх тохиолдолд яах вэ??

Тус сайт нь таны сонгосон барааг захиалан, хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгэдэг тул бусад зүйлийг хариуцахгүй болно. Та сонголтооо зөв хийгээрэй.

9. Хүргэлт хийх хугацаа?

Хэрэглэгч захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн бараа 24-48 цагийн дотор, захиалгын бараа 7-15 хоногийн дотор хэрэглэгчийн системд оруулсан хаягийн дагуу бүрэн бүтэн хүргэж өгнө. Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой.