НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1 www.solongosbaraa.mn онлайн худалдааны вэбсайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

2.1 Хэрэглэгч хувийн мэдээлэлээ хэдийд ч өөрчлөх боломжтой бөгөөд оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч болно.

2.2 Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим хаяг болон үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.

2.3 Бид хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй, түгээхгүй бөгөөд аливаа зорилгоор ашиглахгүй болно.

2.4 Хэрэглэгч нь мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.

2.5 www.solongosbaraa.mn онлайн сайтын мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан.