НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 www.solongosbaraa.mn нь “Мон-Кор Карго” ХХК-ний албан ёсны онлайн худалдааны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр уг веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

– Онлайн худалдааны www.solongosbaraa.mn веб сайтаар дамжуулан хэрэглэгч сонирхсон бараа үйлчилгээг худалдан авахаасаа өмнө үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

– Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд www.solongosbaraa.mn /цаашид гүйцэтгэгч гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

– Манай вэб сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчлэх ба 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

ХОЁР. ВЕБ САЙТЫН АЖИЛЛАГАА

2.1 Онлайн худалдааны вэб сайтын тэмдэгтүүд нь “Мон-Кор Карго” ХХК-ний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх зэрэг зүйлсд ашиглахыг хориглоно.

2.2 Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлал мөн мэдээллийн агуулга, үнийн шинэчлэл болон үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

2.3 Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд онлайн туслах нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хэрэглэгчтэй холбогдоно.

2.4 Сайт нь хэрэглэгчдийн гаргасан санал бодол, гомдлыг хүлээн авч шинэлэг зүйлийг хэрэгжүүлэх, үл ойлголцолыг түргэн шуурхай зохицуулж ажиллана.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧ

3.1 Хэрэглэгч нь сайтад бүртгүүлсэнээр бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхтэй болно. Сайтад и-мэйл хаяг болон фэйсбүүк хаягаараа бүртгүүлэх боломжтой.

3.2 Хэрэглэгч худалдан авалт хийх тохиолдолд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулна. Худалдан авах болон төлбөр хийхдээ холбоотой мэдээллийг буруу оруулсанаас үүдэн гарах эрсдэлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

3.3 Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох ба худалдан авсан барааны тоо ширхэг хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт тавихгүй болно.

3.4 Хэрэглэгч нь миний булан, миний захиалга хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

3.5 Хэрэв захиалсан барааны тоо ширхэг дутуу ирсэн тохиолдолд 91922500 утас болон solongosbaraa0@gmail.com хаягаар хандан хүсэлтээ илэрхийлэх бөгөөд 48 цагийн дотор шийдвэрлэж өгнө.

3.6 Хэрэглэгч нь Монгол Улсын Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд зааснаар тухайн бараанд татвар гарсан тохиолдолд татварыг хариуцаж төлнө.

3.7 Веб сайтад тавигдсан мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг цааш өөрчлөх, мушиган гуйвуулан түгээх хориглоно.

3.8 Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ДӨРӨВ. ЗАХИАЛГА ХИЙХ

4.1 www.solongosbaraa.mn веб сайтаар дамжуулан сонирхсон бараагаа худалдан авахын тулд үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч бүртгүүлэж гишүүнээр элссэнээр талуудын хооронд эрх үүргийн харилцаа үүснэ.

4.2 Сайтад байрласан бараа үйлчилгээний сонголтуудтай танилцан бараа худалдан авах зааврын дагуу худалдан авагчийн мэдээллийг зөв, тодорхой оруулж захиалгыг баталгаажуулна.

4.3 Хэрэглэгчийн захиалга баталгаажсаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар захиалгын мэдээлэл очих болно.

4.4 Захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлэх шаардлагатай бөгөөд төлбөрийн нөхцөл дээр дурьдсан холбогдох дансанд орж ирээгүй  тохиолдолд захиалга автоматаар цуцлагдахыг анхааруулж байна.

4.5 Сайтанд байрласан бараа бүтээгдэхүүн нь бэлэн болон захиалга гэсэн 2 төрөл байх ба хэрэглэгч нь тухайн барааныхаа тээвэрлэлтийг өөрөө сонгоно. Хэрэв захиалгын барааг сонгосон тохиолдолд АГААР бол 7-15 хоног, ГАЗРААР бол контайнер гарсанаас хойш 14-28 хоногт ирэхийг анхаарна уу.

4.6 Захиалгын төлбөр бүрэн хийгдсэн өдрөөс хойш 7-14 хоногт, овор хэмжээ ихтэй онцгой барааг 14-28 хоногт, бэлэн барааг 24-48 цагийн дотор хэрэглэгчидэд барааг нийлүүлнэ.

ТАВ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  • Та аль ч банкны төлбөрийн хэрэгсэлээр төлбөрөө төлөх боломжтой. (Дансаар, Интернет банк, Мобайл банк, Экспресс банк)

5.2 Төлбөрийг ХААН банкны дансаар цахим болон интернет банк ашиглан шилжүүлгэ хийнэ:

Дансны дугаар: 5753329351

Эзэмшигчийн нэр: “МОН-КОР КАРГО” ХХК

Гүйлгээний утга: Захиалагчийн нэр, Утасны дугаар, Захиалгын дугаар зэргийг заавал бичиж төлбөрийг шилжүүлнэ.

5.3 Хэрэв интернет банк ашиглан гүйлгээ хийх гэж байгаа бол онлайн туслахтай чатаар болон утасаар холбогдож мэдэгдэнэ үү.

ЗУРГАА.  ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

6.1 Бараа бүтээгдэхүүнийг компаний гэрээт хүргэгч ажилтан хүргэнэ.

6.2 Хэрэглэгчийн худалдаж авсан бараа бүтээгдэхүүн үнэ 30000₮-с дээш тохиолдолд хүргэлт үнэгүй хийгдэх ба 30000₮-с доош үед хүргэлт 3000₮ байна.

6.3 Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.

6.4 Хүргэлт хот дотор 24 цаг, хөдөө орон нутагт 2-7 хоногт багтан хийгдэнэ.

6.5 Хэрэглэгч нь хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утасаа заавал өгөх үүрэгтэй ба барааг хүлээн авахдаа барааны бүрэн бүтэн байдал, тоо ширхэг, захиалга зэргийг үнэн зөв байгааг шалган хүргэлтийн маягт дээр гарын үсэг зуран баталгаажуулна.

ДОЛОО. БАРАА СОЛИХ, ЦУЦЛАХ НӨХЦӨЛ

7.1 Хэрэглэгч нь захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөрөө хийх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжтой.

7.2 Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч гэмтсэн эсэхийг сайтар шалгаж авах үүрэгтэй бөгөөд хүлээн авсанаас хойш хэрэглэгчийн буруугаас үүссэн эвдрэл гэмтэлийг хариуцахгүй болно.

7.3 www.solongosbaraa.mn веб сайтын бараа байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул худалдан авагчийн захиалсан бараа дууссан тохиолдолд хэрэглэгчдэд утасаар мэдэгдэн барааны төлбөрийг банкны шимтгэл суутгахгүйгээр буцаана.

7.4 Хоёр улсын бүх нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдээс шалтгаалан захиалсан бараа тань хойшлогдсон тохиолдолд барааг буцаах, цуцлах боломжгүй бөгөөд хэрэглэгчидэд нэн даруй мэдэгдэх болно.

7.5 Тус сайт нь таны сонгон захиалсан барааг худалдан авалт хийж тээвэрлэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

НАЙМ. БУСАД

8.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөгдсөн тухай үйлчлүүлэгчдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

8.2 Давагдашгүй хүчин зүйлсээс болж ачаа үрэгдэж алга болох, гэмтэх буюу тээвэрлэгч байгууллагын ачаалал ихэсэнээс болж ачаа замдаа саатвал цаг тухайд нь мэдэгдэх бөгөөд үүнтэй холбогдуулан ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

8.3 Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой тодруулах зүйлээ онлайн туслахтай холбогдон мэдээлэл авна уу.