*3 ултай тул солиод вафль, сэндвич, панини хийх боломжтой
*Гэртээ өөрийн хүссэн материалаа ашиглан эрүүл өглөө, өдрийн амттангаа бэлдэнэ
*Авсаархан, загвар сайтай тул ямар ч гал тогоонд зохицно
*Угааж цэвэрлэхэд хялбар
*Босоогоор нь хадгалах боломжтой
*Түлэгдэж, наалдахгүй
*Тог хэмнэнэ
*Хальтирхаас хамгаалсан хаймар хөлтэй
*Жигд сайн хална
Анхаарах зүйлс:
-Ажиллаж байгаа болон бүрэн хөрөөгүй тохиолдолд улыг солихгүй байх
-Хэрэглэж дууссаны дараа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэх хэрэгтэй ба залгуурыг заавал салгана уу.
-Улыг цэвэрлэхдээ бүлээн усанд аяга таваг угаагчаар угаана уу.
-Тогонд залгахын өмнө угааж цэвэрлэсэн усыг бүгдийг арчиж хуурайгаар тогонд залгаж хэрэглэнэ үү.
Вафль хийгч ашиглах заавар:
1. Улаа сонгож хийн тогонд залгахад улаан гэрэл асах ба бүрэн халж дууссаны дараа гэрэл ногоон болж солигдоно.
2. Бүрэн халж дуустал та хоолны орцоо бэлдэж болох ба гэрэл солигдмогц бэлдэцээ сагаж асгарахгүйгээр хийнэ.
3. Болж байх явцад тагийг онгойлгож шалган бэлэн болсон гэсэн үедээ салгана
~Вафль хийх арга~
1. Вафль хийхэд хэрэглэх waffle mix, өндөг, цөцгийн тос зэрэг шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ бэлтгэнэ.
*Цөцгийн тос илүү гоё амт, үнэртэй болгоно.
2. Бүтээгдэхүүнүүдээ сайн хольж зуурч бэлэн болгосоны дараа халаасан вафль хийгчээ цөцгийн тос, хүнсний (ургамлын) тосоор бүхэлд нь сайтар тослоно.
3. Зуурч бэлдсэн зуурмагаа зөвхөн доод хэсэгт вафль хийгч дээрээ жигд асгаж өгнө. Ингэхдээ тагийг хаахад хальж урсахгүй байхаар таарсан хэмжээнд хийсэн байх хэрэгтэй.
4. Тагийг хааж 2-3 минут орчим хайрч вафль-аа гаргаж идэхэд бэлэн болно.
~Сэндвич хийх арга~
1. Вафль хийгч, талх, лаазалсан эрдэнэ шиш, бяслаг, гахайн мах, цөцгийн тос эсвэл ургамлын тос, мөн дурын соус (майонез, кетчуп байж болно) зэргийг бэлтгэнэ.
2. Урьдчилан халаах ногоон гэрэл асмагц вафль хийгчээ цөцгийн тос эсвэл ургамлын тосоороо тослоно.
3. Талхны завсар лаазалсан эрдэнэ шиш, бяслаг, гахайн мах, майонез зэргээ тавин сэндвичээ бэлдэнэ.
4. Тагийг хаан 2-3 минут орчим хайрна. Бэлэн болсон сэндвичээ соус болон хүссэн уух зүйлтэйгээ хамт амтархан идээрэй.
~Панини хийх арга~
1. Вафль хийгч, талх, бяслаг, даршилсан бүтээгдэхүүн, цөцгийн тос эсвэл ургамлын тос, мөн дурын соус (майонез, кетчуп байж болно) зэргийг бэлтгэнэ.
2. Урьдчилан халаах ногоон гэрэл асмагц вафль хийгчээ цөцгийн тос эсвэл ургамлын тосоороо тослоно.
3. Өмнөхийн адил бүтээгдэхүүнүүдээ бэлдэн тагийг хааж 2-3 минут хайрна.
4. Бэлэн болсон панинигаа соус болон хүссэн уух зүйлтэйгээ хамт амтархан идээрэй.